Гол агуулга руу шилжих
Мега төслүүд

Мэдээллийн нэгдсэн сан

Улаанбаатар хот

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ

Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ

Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 9 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажлыг эхлүүлнэ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна.

Мөн Нэгдүгээр тойрог замын тендерийг ирэх даваа гарагт нээх товтой ажиллаж байсан ч тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хугацааг сунгахаар болж байна.

Эх сурвалж: mega.forum.mn/proto/news-page-1 · Мега төслүүдийн мэдээллийн нэгдсэн сан · Нээлттэй Нийгэм Форум

Мэдээг хуваалцах: