Гол агуулга руу шилжих
Мега төслүүд

Мэдээллийн нэгдсэн сан

Бидний тухай

Мега төслүүдийн ил тод байдлыг нэг дороос

Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилт, ил тод байдлыг олон нийтэд хүргэх нэгдсэн мэдээллийн платформ.

Нээлттэй Нийгэм Форум нь Сангийн яам, Авлигатай тэмцэх газартай хамтран Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн мэдээллийг олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн ажиллаж байна.

megatusul.mn платформ нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 38 мега төслийн төсөв, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжилтийн явц болон ил тод байдлыг нэг дороос хянах боломжийг иргэн бүрд олгож байна.

Бид төрийн байгууллагаас ирүүлсэн албан ёсны тайлан, мэдээлэл, инфографикт тулгуурлан төсөл бүрийн явцыг тухай бүр шинэчилж, олон нийтийн хяналт, оролцоог дэмжихийг зорьж байна.

Ил тод байдал

Мега төслүүдийн төсөв, санхүүжилтийн эх үүсвэр, гүйцэтгэлийн явцыг олон нийтэд нээлттэй болгоно.

Тогтмол хяналт

Төсөл бүрийн хэрэгжилтийг үе шат тус бүрээр нь хянаж, цаг үеийн мэдээллээр шинэчилнэ.

Нэгдсэн мэдээллийн сан

Засгийн газар болон нийслэлийн бүх мега төслийн мэдээллийг нэг дороос хайж үзэх боломжийг бүрдүүлнэ.

Олон нийтийн оролцоо

Иргэдийн хяналт, санал хүсэлтийг дэмжиж, ил тод засаглалыг бэхжүүлнэ.
Хамтын ажиллагаа

Хамтрагч байгууллагууд

Мега төслүүдийн хэрэгжилтийг хамтдаа хянацгаая

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн төсөв, санхүүжилт, явцыг эндээс хянаарай.

Улаанбаатар хот — Цэнхэр тэнгэр цамхаг