Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн мега төслүүдийн хэрэгжилт, ил тод байдлыг олон нийтэд хүргэх нэгдсэн мэдээллийн платформ.
Нээлттэй Нийгэм Форум нь Сангийн яам, Авлигатай тэмцэх газартай хамтран Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн мэдээллийг олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн ажиллаж байна.
megatusul.mn платформ нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 38 мега төслийн төсөв, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжилтийн явц болон ил тод байдлыг нэг дороос хянах боломжийг иргэн бүрд олгож байна.
Бид төрийн байгууллагаас ирүүлсэн албан ёсны тайлан, мэдээлэл, инфографикт тулгуурлан төсөл бүрийн явцыг тухай бүр шинэчилж, олон нийтийн хяналт, оролцоог дэмжихийг зорьж байна.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн төсөв, санхүүжилт, явцыг эндээс хянаарай.